• Бүх мэдээ
  • Тоглоом
  • Minecraft
  • Бичлэг

Asia Minor эрхийн төлөө

IEM Katowice 2019 Major тэмцээнд нийт 10 баг бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авж орох бөгөөд Ази бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авахын тулд зүүн азийн хаалттай шалгаруулалтанд хуучийн Mongolz багийн бүрэлдэхүүн болох Storm Rider харин Монголоо улсаа төлөөлж 2990 баг оролцсон. 2990 багийн эхний тоглолт БНӨСУ-ын GOSU багт 2:0 харьцаатайгаар ялагдаж, 2 дахь тоглолт Япон улсын RIG багт мөн адил 2:0 харьцаатайгаар хожигдол хүлээж энэхүү тэмцээнийг өндөрлүүлсэн.

Counter Strike: Global Offensive Major Championship

CS:GO тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь анх 2013 онд Швед улсад $250,000 шагналын сантай зохион байгуулагдаж байсан бол энэ удаа $1,000,000 шагналын сантайгаар Польш улсын Катовице хотноо 24 баг өрсөлдөх аж.

Dota 2 Patch 7.00

Цаг, минут, секунт тоолсоор Dota2 шинэ patch 7.00 бэлэн боллоо. Энэхүү шинэчлэлтээр шинэ баатар, баатрын модел, talent систем, backpack, map болон hud зэрэг зүйлс өөрчлөгдсөн байна.

Dota 2 тоглоомын танилцуулга

Дота 2 нь Valve корпорациас хөгжүүлдэг онлайн мултьплеар, стратеги төрлийн тоглоом юм. 2011 онд анх туршилтын хувилбараар Microsoft Windows дээр гаргаж байсан ба 2013 оны 7 сард албан ёсоор Дота 2 гэх тоглоом бүрэн дуусаж Windows, OS X, Linux тоглож болхоор тоглоом сонирхогчдод хүржээ. Дотаг тоглодог тоглогчид одоогийн байдлаар 1,5 сая даваад байгаа ба өдөр бүр 500,000 гаруй хүн идвэхтэй тоглодог байна.

The Mongolz баг "ROG MASTERS 2016" тэмцээнд түрүүллээ.

Монголын мэргэжлийн Э-спортын баг TheMongolz.CS баг Малайзын Куала Лампур хотод болж буй ROG MASTERS тэмцээнд оролцож байгаа билээ. TheMongolz.CS хэсэгтээ нэг ч хожигдолгүй байсан хагас шигшээд Leapfrog багыг 2:1 ээр буулган авсан ба Grand Final-д Сингапур баг болох dream[S]cape-г 3:0 харьцаатайгаар буулгаж авсанаар ийнхүү ROG MASTERS тэмцээнд түрүүллээ.

Dota2 Шинэ баатар Sun Wukong

Саяхан л Dark Rift гэх шинэчлэлтээр тоглолтын дараах статс болон teammate stats мөн удаан хугацаанд яригдсан Underlord баатар нэмэгдсэн бол тун удахгүй Monkey King баатар дараагийн том шинэчлэлтээр гарах гэж байгаа юм байна.

Rockstar: Red Dead Redemption 2 тоглоомоо албан ёсоор зарлалаа

Rockstar Red Dead Redemption 2 тоглоомоо албан ёсоор зарлалаа. Ирэх оны намар PS4 XOne дээр худалдаанд гарах юм байна. Маргааш орой УБ-ын цагаар 23 цагт анхны трейлер цацагдах ажээ. Тоглоомын анонсыг хараад байхад долоон эр хамтлагийн гишүүд шиг алхаж яваа нь “Эрэлхэг долоо” кинотой төстэй мэт харагдаж байгаа юм.

Minecraft 1.9 Шинэчлэлт

Minecraft-н PC зориулсан 1.9 хувилбар гарсан байна. Mojang-н хөгжүүлэгчид Combat Update гэж нэрлэжээ. Тоглогчид халдлага-д өртөхөд өөрсдийгөө хамгаалах бамбайтай болжээ. 6 жил тоглосон minecraft-чид одооноос эхэлж хоёр гартаа итем барьж тоглож болохоор болсон бөгөөд хүрзээр газар ухаж байхдаа ч юм уу, газар бамбар тавьж байхдаа газрын зургаа давхар харж болох боломжтой болсон байна. Шинэ төрлийн нум сум болон шинэ аттактай сэлэм, сүхнүүд бас бус блокууд нэмэгджээ. Одоо бид шинэ beetroot шөл хийж уухаас гадна шөнө дөлөөр igloos оромжинд хоргодож болох болжээ. Миний сонирхолыг татсан хоёр зүйл нь шинээр EndEr world-д байшин нэмэгдсэн бөгөөд тэнд нь Shulker гэх нэртэй шинэ моб байгаа. Бас итем зөөдөг нисдэг elytra нэмэгдсэн нь үнэхээр шинэлэг санагдав.

DREAMHACK MASTERS MALMÖ 2016

DreamHack Masters Malmö 2016 тэмцээн удахгүй 2016.4.16 - 2016.4.17-ны хооронд Швед улсад болох билээ.

Steam Trading Card гэж юу вэ?

Steam Trading Card нь тоглоомын картуудыг бүгдийг цуглуулан нэг багц болгох буюу Badge болгох боломжтой.

Clash Royale 1.1.0 APK [Татах]

Бидний мэдэх Clash of Clans тоглоомыг хөгжүүлсэн Supercell компани энэ удаа Clash Royale тоглоомыг гаргасан байна.

1 2 3 »