Clash of Clans APK [Татах]

Clash of Clans тоглоомын тухай
Clash of Clans нь "Supercell" бүтээсэн Ipad / Iphone / Ipod / Android утас дээр тоглож боломжтой алдартай тоглоом юм. COC нь анх 2012 оны 8 сарын 2нд v1.7 хувилбар ITunes дэлгүүрт үнэгүй гарсан ба 2013 оны 10 сарын 8нд Google Play Store дээр гарсан юм. Clash of Clans нь өөрийн тосгоныг өргөжүүлэн цэрэг болон хамгаалалт аа сайжруулан бусадын тосгонруу дайран нөөц баялагийг нь хулгайлна мөн Кланд орох эсвэл үүсгэн байгуулж кланаараа хоорондоо тулалдах боломжтой стратеги тоглоом юм.

 

 

Шинээр эхэлж байгаа Clash-чид нартаа нэг ийм жижигхэн зөвлөмж маягийн юм хийж өгье. Өөрийнхөө боддог хэдхэн зүйлийг санаа болгоод бичлээ.


ХЭРХЭН ХУРДАН ХӨГЖИХ ВЭ?

  • Town Hall хөгжүүлэхийнхээ өмнө бүх зүйлээ тухайн Town Hall дээрээ тулгах хэрэгтэй хашаа Bomb ч үлдээлгүй. ингэвэл чамд CW хийхэд амар болох бөгөөд, чамруу дайрах хүмүүс TH 1 ээр илүү эсвэл чамаас 1 доор байдаг (ихэвчлэн) иймд: чи TH7 ийн хамгаалалттай TH8 байлаа гэж бодоход чамруу Th9 дайрна. Loot ээ хамгаалж чадахгүйд хүрнэ.
  • Үй олноор устгах хамгаалалтуудаа эхэлж тулгайж бай. (Давхраар нь устгадаг буюу Mortar, Wizard) яагаад вэ гэвэл хүмүүс тэр бүр үнэтэй цэргээр loot хийдэггүй ихэвчлэн archer barbarian ашигладаг.
  • Storage-уудаа хэзээ ч битгий нэг газар овоол, нэг талаар нь сэтэлж орох амархан тул тарааж тавь, тэртээ тэргүй чамайг 100% устгах бол бүгдийг нь аваад л явна.
  • Bombуудаа хэзээ ч битгий гадаа өр, ялангуяа giant bomb. Хүмүүс хамгаалалтыг чинь сэтлэхийн тулд их хэмжээний цэрэг нэг дор тавих хэрэг гарна. тэр олон цэрэг сэтэлж явахдаа нэг газар очоод BOOOM.
  • CW хийх биш Lоot олох цэргээ эхэлж хөгжүүлж бай. Учир нь CW-ээс олох хэдхэн зуун мянгыг 30 минутанд л сайн цэргээр loot-лээд олж болдог. мэдээж CW дээр асуудалтай байж болох ч хөгжил чинь илүү хурдан.
  • Заавал co-leader авах болон level өндөртэй мундаг clan-д орох гэж битгий яар. Хөгжихөө урьтал болго.
  • Идэвхи. Хамгийн чухал зүйл, Идэвхитэй бай. мөн Loot хийхдээ Next сайн дар гоё юм олдно.
  • CW-д орж байгаа бол дайрахын өмнө дээгүүр хүмүүсээ хэрхэн дайрж байгааг хараад суралцах хэрэгтэй. Ах нараасаа, мундаг тоглогчдоос яаж дайрах вээ гэж асуухаас битгий ич. Тэд ч бас чам шиг TH1 2 3 4 5 6 7 байсан.
  • Хүний Acc худалдаж авахаас татгалзвал зүйтэй. Хүн өөрийнхөө зүйлийг хамгийн сайн мэдэх болохоор өөрөө хөгжүүлсэн Clash хүнийхээс яаж ч бодсон илүү байна. одоо хөгжил нь муу ч ирээдүйд илүү болно.

Зөвлөмж бэлтгэсэн: Язгууртан(Clashcon MGL)


Сэтгэгдэл
avatar