Counter Strike: Global Offensive Major Championship

Counter Strike: Global Offensive тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх $250,000 шагналын сантайгаар 2013 оны 11 сард Швед улсад зохион байгуулагдсан. Тэмцээнд шилдэг 16 баг тамирчид өрсөлдсөнөөс fnatic баг анхны дэлхийн аварга болж, багийн Rifler (Entry Fragger)/AWPer байрлалд тоглодог Jesper Wecksell буюу JW нь үнэ цэнэтэй тоглогч(MVP)-оор тодорсон байна. fnatic баг нь нийт 3 удаагийн аварга болсон амжилттай яваа юм.

 

 

Мөн нэг содон баримтыг хүргэхэд Швед улсад хамгийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан ба Швед улсаас гаралтай баг 3 удаа аваргалж, 3 тамирчин үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, бүх Major тэмцээнүүдэд нийт Швед улсаас 158 тоглогч оролцсон байна. Иймд Швед улс бүхий л үзүүлэлтийг тэргүүлж байна.

 

Тэмцээн Огноо P# Шагнал Байршил Аварга MVP
2013 DreamHack Counter-Strike: Global Offensive Championship 2013.11.28–30 16 US$250,000 Sweden Jönköping Fnatic JW
ESL Major Series One Katowice 2014 2014.03.13–16 16 US$250,000 Poland Katowice Virtus.pro pashaBiceps
ESL One Cologne 2014 2014.08.14–17 16 US$250,000 Germany Cologne Ninjas in Pyjamas friberg
DreamHack Winter 2014 2014.11.27–29 16 US$250,000 Sweden Jönköping Team LDLC.com Happy
ESL One Katowice 2015 2015.03.12–15 16 US$250,000 Poland Katowice Fnatic olofmeister
ESL One Cologne 2015 2015.08.20-23 16 US$250,000 Germany Cologne Fnatic flusha
DreamHack Open Cluj-Napoca 2015 2015.10.28-11.01 16 US$250,000 Romania Cluj-Napoca Team EnVyUs kennyS
MLG Major Championship: Columbus 2016.03.29-04.04 16 US$1,000,000 United States Columbus Luminosity Gaming coldzera
ESL One Cologne 2016 2016.06.05-10 16 US$1,000,000 Germany Cologne SK Gaming coldzera
ELEAGUE Major 2017 2017.01.22-29 16 US$1,000,000 United States Atlanta Astralis Kjaerbye
PGL Major Kraków 2017 2017.06.16-23 16 US$1,000,000 Poland Kraków Gambit Esports HObbit
ELEAGUE Major: Boston 2018 2018.01.12-28 23 US$1,000,000 United States Boston Cloud9 Skadoodle
FACEIT Major: London 2018 2018.09.05-23 24 US$1,000,000 United Kingdom London Astralis dev1ce

 

Дараагийн Major тэмцээн ирэх оны 2 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 3-ны хооронд Польш улсын Катовице хотод зохион байгуулагдахаар болсон байна. Нийт $1,000,000 шагналын төлөө өмнөх Major тэмцээний шилдэг 12 баг, бүсийн шалгаруулалт (quilifier)-аас 12 баг нийт 24 дэлхийн шилдэг баг тамирчид өрсөлдөх юм. 

 

 

Major тэмцээний үеэр Stickers, Souvenir packages, Pick'em зүйлс гардаг. Sticker нь энгийн, holo, foil, gold гэсэн төрлөөр багуудын болон тоглогчийн зурагтай гардаг байна. Souvenir pack нь дэлхийн аваргийн тоглолтыг twitch.tv, CS:GO GOTV, steam.tv дамжуулан шууд үзэж байх үед санамсаргүй байдлаар хүмүүс унадаг дурсгалын зүйл гэж хэлж болно. Харин Pick'em нь өөрийн дуртай болон дэмждэг багийн sticker-ээр тухайн багаа тэмцээнд ялах, ялагдах дээр бооцоо тавьж өөрийн хаягт Pick'em Badge авах боломжтой.

 

Asia Minor - 2019.01.22 - 26

CIS Minor - 2019.01.16 - 20

Europe Minor - 2019.01.16 - 20

Americas Minor - 2019.01.22 - 26

Major Championship - 2019.02.21 - 03.03


Сэтгэгдэл
avatar