Dota 2 Item гэж юу вэ?

Dota 2

 

Dota 2 Item гэж юу вэ?

Дота 2 Item гэдэг нь баатруудын хувцас хэрэгсэл, зэвсэг, мөн тахианы харагдах байдал зэргийг өөр хэлбэрт оруулан өөрт тань болон бусад бүх хүнд харагдуулдаг зүйл юм. Item-г ангилдаг 2 зүйл бол Rarity, Quality юм. Rarity бол тухайн item-ны зэрэглэл буюу үндсэн төрөл юм. Quility бол тухайн Item-г өөрчлөж болох төрлүүд бөгөөд тэр чинээгээрээ үнэ буюу value нь өөрчлөгдөнө.

Яаж Item-тай болох вэ?

  • Анх бол ер нь та ямар ч айтэмгүй байх ба худалдаж авах ёстой. Мөнгөний машин-р дамжуулан өөрийн Steam хаягдаа мөнгө хийж болно.
  • Өөрт байгаа Item-аа Bet буюу бооцоо тавьж өгсөх боломжтой. Бооцоо тавих боломжтой сайтууд: ggwp.mndota2.vpgame.com, dota2lounge.com
  • Vpgame.com бол томоохон бооцооны сайтуудын нэг бөгөөд тэд томоохон баяруудаар тусгай event явуулдаг ба түүнд оролцож item унагааж болно.
  • Онлайн тэмцээн уралдаан зохиодог сайтууд байдаг бөгөөд тэмцээн уралдаанд оролцож Item хожих боломжтой. Ер нь бол хожих хэцүү л дээ гэхдээ та тэмцээн уралдаанд орж өөрийн чадварыг сорьж чадвараа сайжруулах болох юм. Веб сайтууд: play.faceit.com
  • Drop system буюу тоглолтын явцад тоглогчидод санамсаргүйгээр хэнд ч item унах магадлалтай байдаг.
  • Хамгийн сүүлд Giveaway оролцож item-тай болох боломжтой шүү гэхдээ хэдэн мянга, зуун хүмүүс дундаас авна гэдэг бол аз л байх :)

 

 

Rarity:

Common - Хамгийн нийтлэг элбэг олдох
Uncommon - Common дараах зэрэглэл
Rare - Ховор төрлийн айтэм
Mythical - Rare дараах зэрэглэл
Legendary - Mythical дараах зэрэглэл
Ancient -  Маш ховор бөгөөд ердөө 1 төрөл зүйл л байдаг
Immortal - Immortal Item нь хэзээ ч тоглож байх явцад унахгүй, заавал худалдаж авна.
Arcana - Нийт 8 баатрын Arcana Item байдаг ба хамгийн үнэ цэнэтэй гэж хэлж болохуйц

 

Quality:

Inscribed - Төрөл бүрийн статс харуулсан Inscribed Gem-тэй айтэм
Ascendant - Ascendant Gem socket хийсэн айтэм
Autographed - Autograph Rune буюу гарын үсэгтэй айтэм
Corrupted - Foulfell Shard Gem-тэй айтэм
Unusual - Төрөл бүрийн эффэкттэй Ethereal Gem-тэй courier
Genuine - Valve Store болон Tournament Bundles-с унадаг
Elder - Зүгээр чимэг буюу Present-с унадаг
Self-Made - Workshop дээр зөвшөөрөгдсөн өөрийн хийсэн айтэм
Exalted - Хамгийн анх гарж байхад Dota2 Store-с авсан Arcana айтам
Heroic - 100-с дээш хүн тэмцээнийг үзэж байхад random-р унах боломжтой
Auspicious - New Bloom 2014 үеээр гарсан Treasure-с унах боломжтой
Frozen - Frostivus 2013 үеээр гарсан Treasure-с унах боломжтой
Cursed - Diretide 2013 үеээр гарсан Treasure-с унах боломжтой
Infused - Саяхан болсон Frankfurt Major-н Compenduim-с унасан Tribute Upgrade Infuser-р сайжруулсан айтэм

 

 

Айтэмнууд дээрх зэрэглэл ангилалаараа ялгаатай боловч хамгийн гол нь тухайн айтэмний үнэ буюу Value юм. Value гэдэг нь тухайн айтэмний Steam Market үнийг хэлэх ба айтэмнууд доод тал нь 0.03$ үнэтэй байдаг. Мөн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй Market дээр айтэмний Quantity буюу зарагдсан тоо хэмжээг харж үзэх хэрэгтэй. Quantity Их бол ерөнхийдөө үнэ нь тогтоогдсон зарагдах магадлал өндөртэй байхад quantity хэрэв 1-10 байвал үнэ нь тодорхойгүй үнийг нь хэт хөөрөгсөн айтэм гэсэн үг quantity бага байх тусам зарагдах магадлал нь муу гэсэн үг.


Сэтгэгдэл
avatar
0
1 Munecakiko • 0:39 AM, 2016-01-17
aaaaaaaaaaaaaaaaa
avatar