Minecraft 1.8 (PC) Татах

minecraft

Эрт урьдын нэгэн цагт бус энэ л бидний үед юмсанжээ. Гайхамшигт видео тоглоомын түүх 8bit-ийн 2 хэмжээст ертөнцөөс эхлэсэн юм. Тун удалгүй виртуаль ертөнцөд олон олон гайхалтай баатрууд төрөн гарч, олон олон үлгэр домог шинээр эхэлж, олон олон адал явдлуудаар сэтгэл догдлуулам гайхалтай түүх үргэлжилсээр нэг л мэдэхэд Гайхамшигт Марио, хурдан Соник, адал явдлын баатар Зелда, үхлийн тулаан Мортал Комбат гээд л та бидний зүрх сэтгэлд мөнхөд хоногшисон гайхалтай сайхан дурсамжуудыг үлдээсэн гэдэгт итгэлтэй байна.... Харин энэхүү MINECRAFT тоглоом нь та бүхнийг 8bit-ийн ертөнцийг жинхэнэ 3D хэмжээсээр мэдрүүлэх болно. Хэдий жижигхэн боловч, анх үзэхэд зураглал дүрслэл нь гологдохоор мэт санагдах авч энэхүү тоглоомын цар хүрээ болоод үзэл санаа нь намайг өөрийн эрхгүй дуу алдуулж, өмнөө сөхрүүлэхэд хүргэснийг нуух юун. Зүгээр л би энэ тоглоомыг Art of Pixel бас Left 4 Lego гэж нэрлэмээр байна.

 

 

2009 онд C++ буюу Жава хэлний программист залуу Markus Alexej Persson нь "Mojang Specifications" студийг байгуулсан юм. Амьдралынхаа сүүлийн хэдэн жилүүдэд тоглоомны програмчлалыг ихээхэн сонирхох болсон Швед гаралтай мань эр олон олон гайхалтай тоглоомуудыг бүтээсэн ч гэлээ энэхүү MINECRAFT нь түүний бүтээлүүдийн дотроос сор нь болон гялалзаж, тоглоомын ертөнцийг доргиосон юм. Тархины идэвхжил нь зүүнээсээ баруунруу шилжиж, жирийн уйтгартай програмчны амьдралаас салж харин видео тоглоомын ертөнцийг цогцлоох болсон тэрбээр MINECRAFT тоглоомоо ийм алдартай болно гэж зүүдлээ ч үгүй байх.

 

 

Тоглолтын хувьд нэгдүгээр биеэс удирдах бөгөөд хэрвээ хүсвэл 2-р биеэс ч харах боломжтой юм. Янз бүрийн эд зүйлс цуглуулж өөртөө хадгалдаг тул RPG хэмээн хэлж бас болох юм шүү. Мөн хязгааргүй ертөнцийн хаашаа нь ч хамаагүй явж хүссэн зүйлээ хийж болох тул гарцаагүй энэ тоглоом нь sandbox болж байна.

 

 

Системийн шаардлага:

Хамгийн доод үзүүлэлт:
Processor: Intel Pentium D or AMD Athlon 64 (K8) 2.6 GHz
RAM: 2GB
GPU (Integrated): Intel HD Graphics or AMD (formerly ATI) Radeon HD Graphics with OpenGL 2.1
GPU (Discrete): Nvidia GeForce 9600 GT or AMD Radeon HD 2400 with OpenGL 3.1
Hard Drive: At least 200MB for Game Core and Other Files
Java 6 Release 45
 
Тохирох үзүүлэл:
Processor: Intel Core i3 or AMD Athlon II (K10) 2.8 GHz
RAM: 4GB
GPU: GeForce 2xx Series or AMD Radeon HD 5xxx Series (Excluding Integrated Chipsets) with OpenGL 3.3
Hard Drive: 1GB
Java 7


Сэтгэгдэл
avatar